Өнөөдөр: 4 сарын 19.     14:11:48
  Улаанбаатар   16ºC

Видео мэдээ

Сүрьеэ1 сар 18. 12:29

ЭЕШ-д бэлтгэх давтлага эхэллээ2020, 5 сар 12. 11:09

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг өчигдрөөс эхлүүллээ. ЭЕШ-д бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх зааврыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/220 тоот тушаалын хавсралтаар баталж, нийслэл, дүүрэг орон нутгийн боловсролын байгууллагуудад хүргүүлсэн. Мөн “Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж”-ийг баримтлан ажиллахыг дээрх тушаалаар үүрэг болгосон. Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан зөвлөмжийг баримтлан багш сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөл бүрдүүлж, тогтоосон дэглэмийг баримтлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж буй юм. Энэ хичээлийн жилд нийт 28567 хүүхэд 12 дугаар ангид суралцаж байна

Шинэ мэдээ

Сүрьеэ1 сар 18. 12:29
Түүхт галт тэрэг2020, 8 сар 21. 13:47
ХЕПАТИТИЙН С ВИРУС2020, 8 сар 6. 15:18
Орчны эрүүл мэнд2020, 8 сар 6. 12:48
Эрүүл мэнд2020, 8 сар 5. 13:47
Эрүүл энхийн төлөө2020, 8 сар 5. 13:36
© 2016-2021 он. judag.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402