Өнөөдөр: 5 сарын 7.     21:43:16
  Улаанбаатар   16ºC

Ковид -19 -ийн вакцинжуулалт амжилттай үргэлжил байна

Манай улс Ковид-19 өвчний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлээд байгаатай холбогдуулан энэ удаагийн зочны буландаа ХӨСҮТ-ийн амбулаторын эрхлэгч Анагаах ухааны доктор зөвлөх зэргийн эмч Б.Саруулыг урьж уншигчдын хамгийн их сонирхож буй асуултанд хариулт авсан юм.

Сурв: Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сайтын урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. Бидний ярилцлагаас уншигчид маань өөрт хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэгт итгэлтэй байна.

Зочин: Баярлалаа нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе

Сурв: Хоёулаа ярилцлагынхаа эхэнд Вакцин гэж яг юу вэ? Вакцины ач холбогдолын талаар уншигчиддаа ойлголт өгье

Зочин :  Тэгэлгүй яахав. Вакцины тухай уншигчиддаа хамгийн товч бөгөөд ойлгомжтойгоор тайлбарлая. Вакцин гэдэг нь  зарим төрлийн халдварт  өвчний эсрэг бүтээсэн тухайн хүнийг халдварт өвчнөөр  өвдүүлэхгүйн тулд гаргасан бэлдмэл юм. Өөрөөр хэлбэл    вакциныг хэрэглэснээр  тухайн халдварт өвчний эсрэг бие үүсч тухайн халдварт өвчний эсрэг дархлаатай болно гэсэн үг.. Энэ нь жинхэнэ халдвар үүсгэгч нэвтрэхэд түүний эсрэг тэмцэж устгах чадвартай болно гэсэн үг юм. Монгол улс вакцины ачаар олон өвчнийг намжааж устгаж чадсан байдаг. Жишээлбэл 1940-д онд цагаан цэцэг өвчиний эсрэг вакцинжуулалтыг хийж чадсан үүнээс хойш ахин цагаан цэцэг өвчин бүртгэгдээгүй. Үүнээс гадна улаан бурхан өвчин байна. Нярайн улаан бурхан өвчин нь нас баралт хамгийн өндөрт тооцогдож байсан. Харин вакцинжуулалт хийснээр нярайн эндэгдлийг бууруулж,өвчний гаралтыг олон жилээр гаргахгүй байх боломж гарсан .  Манай улс 1990 онд дархлаажуулалтын хуультай болсон.Одоогийн  байдлаар монгол улс товлолын вакциныг 100 нярай тутмын 99-д хийж байна.  Энэ бол маш сайн урьдчилан сэргийлэлт болж байгаа юм. Жишээлбэл бидний сайн мэдэх элэгний Гепатит-А ийн товлолт вакциныг 2 настайд нь 2 тунгаар хийлгэсэн тохиолдолд тухайн хүүхдийг 10-15 жилийн хугацаанд хамгаална. Мөн элэгний Гепатит –В вирусын товлолын вакциныг 3 тунгаар хийхэд 15 жилийн хугацаатай хамгаална.  Тийм учраас та бүхэнд хандаж хэлэхэд Вакцин гэдэг бол маш үр дүнтэй ач холбогдолтой зүйл гэдгийг хэлмээр байна.

 

 

Сурв: Манай улс 2-р сарын 23-с Ковид-19 эсрэг вакцинжуулалтаа эхлүүлсэн. Ковид -19 ын эсрэг  вакциныг хийж эхэлсэн. Манай улсын хийж байгаа вакцины талаар та мэдээлэл өгөөч?

Зочин: Ковид -19 вирус нь дэлхий даяар цар тахал хэлбэрээр тархаж эдийн засаг болон эрүүл мэндэд хохирол учруулаад байна. Олон улсын хэмжээнд энэ вирусын эсрэг 200 гаруй вакцин хийгдэж туршигдаж байна. Үүнээс ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн 4 төрлийн вакцин байна. Үүнээс манай улс энэтхэг улсад үйлдвэрлэсэн “АстраЗенека-Оксфорд” вакциныг хийж байна. Энэ вакцин нь 0,5 мл өнгөгүй шингэн бөгөөд  хадгалалт тээвэрлэлтийн шаардлага бүрэн хангасан вакцин юм.

Сурв: Энэ вакциныг хүн бүрт хийж болох уу? Хийж болохгүй заалттай хүмүүс бий юу?

Зочин: Вакцины үйлдвэрлэгчийн заавар гэж байдаг. Үүнд ямар хүмүүст хийж болох болохгүйг мөн ямар тунгаар хийхийг нь хүртэл зааж өгсөн байдаг. Бид үйлдвэрлэгчийн зааврын дагуу вакцинжуулалтыг хийж байна. Ковидын эсрэг вакцин хийж болохгүй хүмүүст:

-Өмнө нь ямар нэгэн вакцин хийлгээд харшлын хүнд хэлбэрийн урвал үзүүлж байсан/ Анафилаксийн шок/

-Вакцины найрлагад орсон бодисонд харшил өгч байсан

Хорт хавдартай

-Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед

-Даавар эмчилгээ хийлгэж байгаа үед

-Дархлал дутмагшилтай

-Хавдрын цитостатик эм ууж байгаа үед

-Зүрхний цочмог дутагдлын үед

-Архаг өвчний хүнд хэлбэрийн үед

-Мөн жирэмсэн хүнд хийхгүй заалттай. Харин хөхүүл эмэгтэйчүүдэд хориглох заалт байхгүй.

Сурв: Бид яагаад ковид -19 ын вакциныг хийлгэх хэрэгтэй вэ? Энэ вакцины ач холбогдол юу вэ?

Зочин: Энэ дархлаажуулалтанд хамрагдах нь маш чухал

1-рт Халдварын тархалт буурна

2-рт Энэ вирусээс хамгаалах чадвартай болно. Хэрвээ өвдсөн ч маш хөнгөн хэлбэрээр өвдөх

 Эрсдэлт хүн ам хүмүүс вакцин хийлгэснээр  тухайн өвчнөөр өвдвөл нас баралт буурах гээд олон ач холбогдолтой.

Сурв: Вакцин хийлгэснээс хойш хэдий хугацааны дараа тухайн хүнд дархлаа тогтох вэ?

Зочин: Тухайн вакцины эхний тунг хийснээс хойш 10-14 хоногийн дараа 50 хувийн дархлаа тогтдог. Тиймээс ковид-19 ийн вакцин хийлгэсэн иргэд маань дархлаа бүрэн тогтох хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж амны хаалтаа зүүж, халуун хоол унд идэж, ядрахгүй байх,вакцин хийлгэхийн өмнө ба дараа 7 хоногийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх ,  болж өгвөл битүү орчинд удаан байлгүй өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалах нь зүйтэй.

Сурв: Ковид-19 эсрэг вакцин хийлгэсний дараа биед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Зочин: Тухайн хүнийн биеийн онцлогоос шалтгаалж хариу урвалын шинж тэмдэг их бага өөр байж болно. Гэхдээ тарилгын дараахь нийтлэг шинж-Тарилга хийсэн хэсэгт эмзэглэлтэй, өвдөх, улайх, загатнах, хавагнах, хөхрөх

-Ерөнхий бие сульдах

-Үе мөч эсвэл булчингаар өвдөх

-Халуурах

-Толгой өвдөх

-Тарилга хийсэн газар хатуурах

-Халуурах, хоолой өвдөх, нус гарах, ханиалгах, чичрэх гэх мэт  томуугийн шинж тэмдэг илэрч болно. Энэ нь бол түгээмэл урвалын шинжүүд юм.Түгээмэл шинж тэмдэг нь 10 хүний 1т илэрч байна.  Үүнээс гадна түгээмэл бус урвал байдаг.Үүнд тунгалгийн  булчирхай томрох хөндүүрлэх, хүчтэй тууралт өгөх, анафилаксийн шок  зэрэг орно. Монгол улсад одоогийн байдлаар ийм урвал өгсөн тохиолдол бүртгэгдээгүй.

Сурв: Вакцин хийлгэсний дараа урвал өгсөн тохиолдол шинж тэмдэг хэр хугацааны дараа арилах вэ?

Зочин: Дээрх шинж тэмдэг 2-3 хоногийн турш үргэлжилнэ. Хэрэв түүнээс удаан үргэлжилвэл харьяа эмнэлгийн байгууллагт хандах нь зүйтэй .

Сурв: Иргэд энэ вакцины тухай хэр мэдээлэлтэй байна вэ? Вакцин хийлгэж байгаа иргэдийн хандлага ямар байгаа бол ?

Зочин: Бид өнөөдөр гэхэд Сандей плаза худалдааны төвийн ажилчдад дархлаажуулалт хийж дууслаа. Иргэд маань тарилга хийлгэхийн өмнө эхлээд эмчийн үзлэгт хамрагдаж байгаа юм. Тэд вакцин хийлгэхээс өмнө энэ талаарх мэдээллийг эмчээс болон өөр мэдээллийн сувгаар авч судалгаа их хийсэн байна. Тиймээс ч энэ вакцины талаар мэдлэг мэдээлэл сайтай байгаа учраас сэтгэлзүйн байдал тогтвортой, итгэлтэй  дархлаажуулалтандаа хамрагдаж байна.

Сурв: Бидэнд цаг үеийн хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сүрьеэ1 сар 18. 12:29
Түүхт галт тэрэг2020, 8 сар 21. 13:47
ХЕПАТИТИЙН С ВИРУС2020, 8 сар 6. 15:18
Орчны эрүүл мэнд2020, 8 сар 6. 12:48
Эрүүл мэнд2020, 8 сар 5. 13:47
Эрүүл энхийн төлөө2020, 8 сар 5. 13:36
© 2016-2021 он. judag.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402